Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эрчим хүчний аюулгүй байдлын олон улсын шинэ хэлэлцээрийг үр бүтээлтэй хэлэлцэнэ гэж найдаж байна. Тэрээр Копенгаген хотноо орос-данийн бизнес бага хуралд оролцохдоо, Орос улс гарын үсэг зурахыг санаачилсан эрчим хүчний хартийн шинэ хувилбар зэрэг эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон улсын хууль эрхийн баазыг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. “Хойд урсгал” төслийн хоолойг эдийн засгийн бүстээ тавихыг хамгийн түрүүнд зөвшөөрсөн Дани улстай Орос улс хамтран ажиллах чухал салбар нь эрчим хүч байна гэж Д.Медведев хэллээ. Оросын бүс нутагт дулаан нийлүүлэхийг шинэчлэх хөтөлбөрт данийн компани оролцож байгааг ерөнхийлөгч өндөр үнэлсэн юм. “Ирээдүйн үр ашигтай “ногоон” хот байгуулахад данийн тэргүүн зэргийн бүтээл, туршлага нэн чухал” хэмээн Д.Медведев тэмдэглэв.