Оросын парламентын дээд танхим Холбооны Зөвлөл Хар далайн флотыг Крымд 25 жил, 2042 он хүртэл байлгах тухай Орос, Украины хооронд байгуулсан хэлэлцээрийг санал нэгтэй баталлаа. Гэрээг цаашид хугацааг нь сунгахаар боловсруулжээ. Өчигдөр үүнийг Улсын Дум, Дээд Рада баталсан юм. Одоо хэлэлцээрт Орос, Украины ерөнхийлөгч нар гарын үсэг зурна. Д.Медведев, Виктор Янукович нар 4-р сарын 21-нд Харьков хотод хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Үүний зэрэгцээ хоёр орны удирдагч Киевт оросын хийг хөнгөлөлттэй нийлүүлэхээр тохиролцсон байна. Хар далайн флотыг Севастопольд байрлуулсны төлөө Орос улсын түрээсийн төлбөрийн нэг хэсэг нь энэ хөнгөлөлт байна.