Киргизийн төрийн эрхээс зайлуулсан ерөнхийлөгч Курманбек Бакиев тэдний гэр бүл, тойрон хүрээлэгчид улс оронд 45 сая гаруй долларын хохирол учруулсан тухай орон нутгийн Ерөнхий прокурорын газар уламжлав. Ерөнхий прокурорын газар авилга, мөнгө угаах, улсын өмчийг хууль бусаар хувьчилсан, бусдын өмчийг булааж авсан зэрэг баримтаар эрүүгийн 20 гаруй хэрэг үүсгэсэн тухай “Интерфакс” агентлагийн хэвлэлийн албанд өнөөдөр энэ тухай уламжлав. Тус бүгд найрамдах улсын түр засгийн газар өчигдөр төрийн тэргүүнийг олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутгажээ.