Хүний эрхийн бүх нийтийн тунхаглал тогтоосон дээд амжилтаа эвдлээ. Энэ баримт бичгийг абхазаас өгсүүлээд зулу зэрэг нийт 370 хэлээр орчуулсан тухай НҮБ-ын мэдээлийн албанаас уламжлав. Арван жилийн тэртээ тунхаглалыг 298 хэлээр орчуулж дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд орсон юм. Сүүлийн жилүүдэд энэ тунхаглал Орос, Хятад, Монгол зэрэг улсын цөөн тооны уугуул хүн амын хэлээр орчуулжээ. Тухайлбал тунхаглалыг карель, алтай, хакас, якут, тува, эвенки, мөн ненц, нганасан, вепс хэлээр хөрвүүлжээ.