Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт Данид төрийн айлчлал хийж байна. Орос улсын төрийн тэргүүн мягмар гаригийн орой Данийн хатан хаан Маргрет II хүлээн авалтын үеэр хоёр орны харилцаанд жинтэй хувь нэмэр болж байгаа нээлттэй, итгэлтэй онцгой уур амьсгал бүрдүүлсэнд даничуудад талархав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Москва, Копенгагены харилцааг Европ дахь сайн хөршийн жишээ хэмээн нэрлэсэн юм. Тэрээр лхагва гаригт Данийн ерөнхий сайдтай хамт “Шинэчлэлийн түншлэл” тунхаглалд гарын үсэг зурах тухай хэллээ. Стратегийн энэ баримт бичиг Орос улсад инновацийн эдийн засаг цогцлуулахад данийн бизнест өргөн боломж нээнэ гэж Д.Медведев хэллээ.