AНУ, Орос улс ДХБ-д Орос улсыг нэгтгэх нөхцлийн талаар яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролцлоо. ОХУ-ын засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов Вашингтонд болсон яриа хэлэлцээний төгсгөлд мягмар гаригт сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Яриа хэлэлцээнд оросын яамд хоорондын төлөөлөгчид, Санхүү эдийн засгийн хөгжлийн сайд нар оролцлоо. Талууд дүрс бүчлэгийн бага хурал хийх зэрэг цаашдын ажлын графикийг уялдуулсан тухай Шувалов ярилаа. Орос улсын төрийн тэргүүн АНУ-д айлчлах ажлыг дуусгахад оросын тал боломжтой бүхнийг хийж байна гэж тэрээр хэллээ.