Афганистаны Кандагар хотод байдал дордож байгаатай холбогдуулан НҮБ-ын гадаад ажилтнууд Кабулд шилжиж байна. Тэднийг ажилдаа явалгүй гэртээ байхыг анхааруулжээ. Тус хотод даваа гаригт НҮБ-ын ажилтнуудад заналхийлсэн хуудас тараасан юм. Үүний дараа Кандагар хотод цуврал дэлбэрэлт болжээ. Энэ үеэр дөрвөн хүн амь насаа алдсан байна. Сүүлийн 2 долоо хоногт Кандагарт бараг өдөр бүр дэлбэрэлт болжээ.