“Түүх бол түүх, энэ үнэн мөнөөр үлдэх ёстой” Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3-р багт оршин суудаг, ахмад дайчин Б.Сейлханы захидлын мөрүүд ийм байна. Тэрээр Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Виктор Самойленкод захидлаа хаяглажээ. Б.Сейлхан захидлыг “Оросын дуу хоолой” радиогоор дамжуулахыг хүссэний дагуу ОХУ-аас Улаанбаатар хотод суугаа элчин сайдын яамны ажилтнууд бидэнд үүнийг илгээсэн байна. “Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдаас өдгөө сэрүүн тунгалаг цөөн хүмүүсийн нэг  би байна. Зарим нэг хүн гуйвуулахыг оролдож байгаа 65 жилийн тэртээх үйл явдлын үнэн мөнийг өгүүлэх нь миний үүрэг” гэж үзэж байна. “Манай залуус энэ талаар мэдэж байх ёстой гэж Сейлхан гуай бичсэн байна. Тэднийг эх оронч сэтгэлгээгээр хүмүүжүүлэхэд энэ нааштай үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй”. Эрхэм Сейлхан цааш үргэлжлүүлэн бичихдээ: “Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрлөхтөнд нөхөж баршгүй уй гашуу авчирч, “20-р зууны хүрэн тахлаас” эрх чөлөө, тусгаар тогтнолоо аврахаар тэмцсэн ард түмэн, улс орны ялалтаар энэ дайн өндөрлөсөн билээ. Зөвлөлтийн ард түмэн, Улаан арми энэ ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Зөвлөлтийн ахан дүүст сэтгэл санааны төдийгүй материаллаг дэмжлэг үзүүлсэн монголын ард түмэн ялалтад хувь нэмэр оруулсан билээ. Сейлхан захидалдаа, Тэрээр дайны жилүүдэд сумын хувьсгалт залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга байсан тухай бичжээ. Тэр үед бүх монголчууд “Бүгдийг фронтын төлөө”, “Бүгдгийг ялалтын төлөө” урианд ажиллаж байсан юм. Захидалд бичсэнээр монголын ард түмэн зөвлөлтийн ард түмэн, Улаан армид хүч хайрлалгүй туслахад бэлэн байжээ. “Бид өдөржин, шөнөжин гар хумхилгүй ажиллаж байсан” гэж Сейлхан бичжээ. Бид малчдад фронтын байдлыг танилцуулж, Улаан Армийн дайчдад бэлэг цуглуулж, мах, сүү, арьс шир бэлтгэж байв. Сумын удирдлагын даалгавраар би нэг бус удаа сумын багуудаар явж, Улаан армид амьтны гаралтай тос цуглуулж байлаа. Өрх бүр хоёр түүнээс илүү кг тос өгч байсан юм. Монголчууд алтан ээмэг, бөгж зэрэг үнэт эдлэл, байгаа бүхнээ фронтод туслахаар өгч байлаа. “Хувьсгалт Монгол” танкийн бригад байгуулахад би өөрийн хадгалсан зүйлээ мөн өгч байсан. 1942 оны эцэст би тос, зээрийн мах, нэхий, бээлий, аж ахуйн саван зэрэг ачсан жингийн цувааг аймгийн төв хүргэсэн юм. Энэ бүхнийг Толбо нуур сумын 11 багийн оршин суугчдын казах  уламжлалт аргаар бэлтгэж, фронтод бэлэг цуглуулж, туслах комисст өгсөн юм. Эрхэм Сейлханы сэтгэлд үлдсэн өөр нэг үйл явдлыг тэрээр захидалдаа бичжээ. 1943 оны 6-р сард аймгийн төвд болсон иргэдийн хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Ардын депутатын хурлын орлогч дарга Малик Хашгамбай монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд баруун фронтод очсон тухайгаа ярисан юм. Эрхэм Сейлхан тэр үед сонссоноо ийнхүү бичсэн байна. Тэрээр маршал Чойбалсан тэргүүтэй монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Москвад, мөн фронтод очсон юм. Тэр үед Сталин биднийг өөрөө хүлээж авч, монгол малчдын бэлэг, тусламжийг өндөр үнэлж, талархалаа илэрхийлсэн юм. Төлөөлөгчид 1943 оны 1-р сарын 12-нд Москвагаас холгүй орших Нарофоминск хотод “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг шилжүүлжээ. Манай депутат Хашгамбай “Баян-Өлгий” бичигтэй танкийг экипажинханд өгсөн юм. “Залуу зандан цаг хэдийн улиран одсон ч, би энэ үйл явдлыг өчигдөр мэт санаж байна” гэж Сейлхан төгсгөлд нь бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан, Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан нөхөрсөг оросын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтнууд бидэнд ийм захидал ирүүлжээ. Захидал бичсэн Сейлхан манай нэвтрүүлгийг сонсч, “Оросын дуу хоолой” радиод захидал бичинэ гэж найдаж байна.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав