Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд 23 хүн өрсөлдөхөөр бичиг баримтаа өгчээ. Ийнхүү бүртгүүлсэн улс төрч 5-р сарын 6 хүртэл өөрийг нь дэмжсэн 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулах юм. Зөвхөн хүчтэй намууд энэ ахархан хугацаанд ийм хэмжээний гарын үсэг цуглуулж чадна гэж шинжээчид үзэж байна. Польшийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бронислав Коморовский, Смоленск орчимд болсон нисэх онгоцны ослоор амь насаа алдсан Лех Качиньскийн дүү Ярослав Качиньский нар төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшиж байгаа гол хүмүүс юм. 0