0Сибирьт ойн түймэр дэгдлээ. Өчигдөр тэнд 183 га талбайд түймрийн 23 голомт байна. Цаг агаар дулаан, хүчтэй салхи байдлыг улам дордуулж байна. Красноярскийн хязгаар болон Алтайн бүгд найрамдах улсад хамгийн том түймэр гарчээ. Хэд хэдэн хүн орон гэргүй болсон Омск мужийн оршин суугчид түймэрт хамгийн их хохирчээ. Нутгийн оршин суугчид галын аюлгүйн дүрэм зөрчөснөөс түймэр гарсан байна.