Орос улс НАТО-тай хамтран пуужингийн нийтийн систем байгуулахад бэлэн байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Данид айлчлахын өмнө Данийн радио нэвтрүүлгийн “Ди-Ар” коропорацид өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Дэлхийг хамарсан аюулгүй байдлын систем нь зөвхөн нэг улс бус бүлэг улсыг хамгаалж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай оролцогчдын ашиг сонирхолд нийцэж байх ёстой гэж Д.Медведев тэмдэглэв.