0Терроризмыг зөвхөн хүчээр ялах аргагүй. Террорист үүрийг устгасан ч, энэ асуудлыг бид арилгаж байгаа хэрэг биш юм. Янз бүрийн талаас ажиллах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Тэрээр Данийн радио нэвтрүүлгийн корпорацийн сурвалжлагчтай ийнхүү байр сууриа хуваалцжээ. Терроризм бол тэсрэх бөмбөг зүүсэн бүлэг хүмүүс биш юм. Энэ бол тодорхой байр суурийн багц. Тиймээс терроризмыг нийгэм-эдийн засгийн шинэчлэл эсвэл хүчээр арилгах аргагүй. Дор хаяж дөрвөн чиглэлээр нэгэн зэрэг ажиллах ёстой гэж ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Нэгдүгээрт боломжтой бүхий л хэрэгслээр террорист бүлгийн зартай төлөөлөгчтэй үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Хэд хэдэн тохиолдолд энэ цорын ганц боломж байна. Хоёрдугаарт бид хууль ёс энэ үгийг хамгийн өргөн утгаар сэргээх ёстой. Зөвхөн хуулиар дэг журам тогтоож, авилгыг арилгаж, Кавказд хэдэн зуунаас тогтсон отог, омгийнхныгоо өөд татах байдлаас ангижирахыг хүмүүст итгүүлэх. Гуравдугаарт Шашин-ёс суртахуунд түшиглэхгүйгээр энэ тэмцлийг явуулах аргагүй. Кавказын хүн амын шүтдэг лал, христосын шашинд өгүүлдэг ёс суртахууны талаарх төсөөлөл, мөн ёс суртахууны ерөнхий төсөөлөл үүнд багтана. Шашны үнэт зүйлийг ишлэх нь нэн чухал. Хамгийн гол нь лал болон христосын шашны үнэт зүйлийг зөрчдөг террористууд үүнийг ашиглах ёсгүй. Эцэст нь дөрөвдүгээрт эдийн засгийг сэргэж, ажлын байрыг нэмэгдүүлж, Кавказын хүн амд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх ёстой.  Терроризмтай тэмцэхэд чиглэсэн төр засгийн үйлдлийг оросын ард түмэн сайшааж байгаа нь социологийн санал асуулгын дүн харуулж байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн олонх нь буюу гуравны хоёр нь зэвсэгт этгээдүүдийн эсрэг хүчний ажиллагааг чангалж, яриа хэлэлцээ хийлгүй устгах шаардлагатай гэж үзэж байна. Хэт даврагчид эгнээгээ тэлэхээс сэргийлж, шашин- ёс суртахууны үндсийг бэхжүүлж, нийгэм-эдийн засгийн салбарыг сайжруулах хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингэсэн тохиолдолд Хойд Кавказ ойрын 20 жилд аюул заналын эх уурхай байхаа болино гэж судалгаанд оролцсон оросын хүн амын тал нь үзэж байна. Энэ багагүй хугацаа. Хойд Кавказын байдлыг аль болох хурдан эрс өөрчлөхийн тулд оросын хүн ам зарим эрх, эрх чөлөөгөө найр тавихад бэлэн байна. Тухайлбал бүх нийтээр гарын хээ даруулах, Оросын нутаг дэвсгэрт шилжин зорчиход зарим хязгаарлалт тогтоохыг олонх нь дэмжиж байна.