ОХУ-ын ерөнхийлөгчийн Монгол улстай тогтоосон худалдаа-эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Воронеж мужийн дарга Алексей Гордеев Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй уулзсан юм. Оросын талаас уулзалтад “Росатом” улсын корпорацийн ерөнхий захирал Сергей Кириенко оролцлоо. Худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, атомын эрчим хүч, уул уурхайн салбар, төмөр замын дэд бүтэц зэрэг салбарт хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар энэ жил дээд түвшинд яриа хэлэлцээ хийх бэлтгэл ажлын хүрээнд энэ уулзалт боллоо.