Орос, Украины парламент Хар далайн флотын Крымд байх хугацааг 2042 он хүртэл сунгах хэлэлцээрийг баталлаа. Украины Дээд Радад 236 депутатын 225 нь үүнийг дэмжжээ. Хурлын эхэнд эмх замбараагүй байдал дэгдээсэн сөрөг хүчин санал хураалтыг тасалдуулахыг оролдсон байна. Тэд утаа дэгдээдэг хоёр шашка дэлбэлж, Парламентын дарга Владимир Литвины зүг олон арван өндөг шидсэн байна. Тэрээр шүхэр дэлгэж, чулуудсан зүйлээс бултаж байв. Хар далайн флотын Крымд байх хугацааг сунгах хэлэлцээрийг Орос улсын Улсын Дум илүү тайван нөхцөлд баталлаа. Хэлэлцээрийг хуралд оролцсон 429 гишүүнээс 410 нь дэмжсэн байна. Хэлэлцээрт хоёр орны ерөнхийлөгч 4-р сарын 21-нд Харьков хотод гарын үсэг зурсан юм.