0Орос, АНУ цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай үйл ажиллагааны төлөвлөгөө баталжээ. АНУ-ын Эрчим хүчний нэгдүгээр орлогч сайд Дэниел Понеман Вашингтонд болсон бүх оросын форумд даваа гаригт үг хэлэхдээ энэ тухай мэдэгдэв. Москвад өнгөрсөн сард үүнийг баталсан тухай тэрээр тодруулав. Баримт бичигт энэ салбарт “инновацийн технологи, цөмийн эрчим хүчний систем боловсруулахад” “эрдэм шинжилгээ болон инженерийн нөөц, объектыг” хамтран ашиглахаар тусгасан юм. Төлөвлөгөөнд реакторыг танилцуулах төсөл, инновацийн технологийн салбарт эрдэм шинжилгээ-судалгааны ажил явуулах, иргэний цөмийн эрчим хүчинд хамаарах дэлхийн хүрээний механизм боловсруулах” зэрэг “хамтын ажиллагааны гурван салбарыг”тодорхойлсон гэж Понеман хэллээ. “Орос, АНУ-ын мэргэжилтнүүд ойрын долоо хоногт энэ бүх чиглэлээр ажиллаж эхлэхээр Обнинскт уулзана” гэж тэрээр хэллээ. Үүнээс гадна АНУ Обнинск, Доод Новгород дахь цөмийн хэд хэдэн объектад биечлэн хамгаалах системийг бэхжүүлэхэд Орос улсад туслах бодолтой байна. Москва, Вашингтон гурав дахь оронд байгаа зөвлөлт, америкийн үйлдвэрийн дээд түвшинд баяжуулсан ураныг буцааж авах үйл явцыг шуурхайлж байна гэж Понеман нэмж хэлэв.