Киргизийн түр засгийн газар даваа гаригт болсон хуралдаанаар ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг засгийн эрхээс холдуулж, ерөнхийлөгчийн халдашгүй эрхийг хасах тогтоол баталлаа. Төр засаг болон сөрөг хүчний мөргөлдөөний үеэр 80 гаруй хүн үрэгдсэн 4-р сарын 7-ны үйл явдлыг олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоотой мөрдөн шалгах бодолтой байгаа тухай Интерфакс агентлаг уламжлав. Үүнээс гадна Киргиз энэ мэдээлэлд тулгуурлан киргизийн ерөнхийлөгч асаныг шүүхэд шилжүүлэхийг Белорусаас шаардах бодолтой байна.