Орос улсын ерөнхий сайд В.Путин ерөнхийлөгч Д.Медведевтэй хамтран улс орныг удирдах ажилд сэтгэл хангалуун байна. Тэрээр Италийн ажил нэгт нөхөр Сильвио Берлусконитай яриа хэлэлцээ хийсний дараа хамтарсан хэвлэлийн бага хурлын дараа энэ тухай мэдэгдэв. Ерөнхий сайд ерөнхийлөгчийн харилцааг “гэрлэсэн” хэмээн нэрлэсэн италийн сэтгүүлчийн асуултанд В.Путин хариулахдаа: “Ноён Д.Медведев бид уламжлалт чиг баримжаатай хүмүүс”. “Бид зөвхөн улс орон, оросын ард түмний ашиг сонирхолын дагуу ажилладаг. Бид үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ хуваасан” гэж ерөнхий сайд хэллээ. Олон улсын сэдэв, батлан хамгаалах, эдийн засгийн зарим асуудал нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Засгийн газар өөрсдийн гэсэн бүрэн эрхтэй. “Өргөн хүрээтэй асуудал хариуцдаг тул бид хамтын ажиллагааны энэ талбарт бие биетэйгээ огтлолцож, саад болох аргагүй” гэж В.Путин тэмдэглэв.