Орос улсын Улсын Дум болон Украины Дээд Рада Хар далайн флотыг Севастопольд байлгах тухай хэлэлцээрийг батлах асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Украины ерөнхийлөгч Виктор Янукович нар 4-р сарын 21-нд Харьков хотод уулзахдаа Оросын Хар далайн флотын Крымд байх хугацааг сунгахаар тохиролцсон юм. Үүний зэрэгцээ Дээд Радад байдал хурцадмал байна. Сөрөг хүчин санал хураалтад саад хийх бодолтой байна. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр тэд парламентын индэрийг хаах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.
Орчуулсан Г.Нарангарав