Оросын хийн үнийг хямдруулсны оронд, Крымд байгаа Хар далайн флотын хугацааг сунгах талаар Орос, Украин улсуудын төрийн тэргүүнүүд Д.Медведев, Виктор Янукович нарын гаргасан шийдвэр, найрамдалт 2 улсын харилцааг эрс өөрчилсөн явдал боллоо. Улс төрийн хүрээнийхэн аль хэдийнээ «түүхэн» гэж нэрлэсэн Харьковын уулзалтаар, хоёр улсын сайн хөршийн харилцаанд нэг биш жил саад тотгор болж байсан асуудлыг шийдлээ. Украины урьдах төр засаг, хийн үнэ болон оросын флотыг хадгалах асуудлыг Москватай байнга наймаалцалж, байдлыг муутгах эх үүсгэвэр болж байсан билээ.Харин одоо орос, украины харилцааны энэ завсрын үе дуусаж байх шиг байна. Мэдээж хэрэг Д.Медведев, Виктор Янукович нарын гаргасан шийдвэр, саяхан тус орны улс төрийн бодлогыг тодорхойлож байгаад, одоо сөрөг хүчин болсон тэдгээр хүчнүүдийн амны зугаа болох нь дамжиггүй. Харин Украины шинэ төр засаг эргэж буцах нь юу л бол! Нэгдүгээрт, оросын хийн үнийг хямдруулах нь хүнд байдалд ороод байгаа украины эдийн засгийг эсэн мэнд үлдэхэд туслаад зогсохгүй хөгжлий нь тогтворжуулж өгнө. Хоёрдугаарт, Севастопольд байгаа флотын асуудлыг шийдснээр Кремль урьд нь маргаантай байсан асуудлуудын талаархи байр сууриа зөөлрүүлж, түншийн харилцаагаа нилээд нээлттэй,нягт болгоно. Энэ тохиролцоонд хүрсэн бодит байдлыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өндөр үнэлэж хэлэхдээ: Виктор Федорович бид хоёрын хийсэн энэ зүйл бол үнэхээр бодит түншлэлийн алхам юм. Орос улсын талаас ч, Украин улсын талаас ч тэр. Энэ бол бидний ихэд удаан хүлээсэн алхам билээ. Яг ийм л үйл ажиллагаанаас, хөрш улсын, анд нөхдийн, төрөл төрөгсөдийн, бидэнд ойр байдаг улс орны жинхэнэ мөн чанар танигдана.Украйн улс өнөөдөр ОХУ-ын нэгэн адил энэ алхамыг хийлээ. Гарын үсэг зурсан баримт бичгийг тайлбарлаж Украины төрийн тэргүүн хэлэхдээ нэг маш чухал зүйлийг онцоллоо.Энэ бол нийт Европын аюулгүй байдалыг хангахад харилцан үйлчлэх явдал юм. Севастопольд байрлаж байгаа Хар далайн флотын цэргийн баазын байх хугацааг сунгах нь Орос улсын хувьд маш чухал юм. Бид энэ асуудлыг европын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдлын системийг бүрэлдүүлэх эх бичигтэй цуг авч үзэж байгаа юм. Хар далайн флот бол Хар далайн сав газрын орнуудын аюулгүй байдлын баталгаа гэдгийг бид сайн ойлгож байна. Европын хамтын аюулгүй байдлын системийн үзэл баримтлалыг авч үзэх гэсэн ерөнхийлөгч Д.Медведевийн санал санаачлагыг бид дэмжиж байна гэлээ. Манай орнуудыг стратегийн хувьд ойртуулахад хүргэсэн энэ хэлэлцээр манай хамтын ажиллагааны бусад талыг арай өргөн хүрээтэй авч үзэхэд туслаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь, орос, украины эдийн засгийг шинэчлэлийг хамтдаа хэрэгжүүлэх, Орос, Украин улсуудын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа оросууд, украинуудын эрхийг хангах талаар бодитой ажил хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн хэлэлцээр, тус улсуудын хоорондын харилцааг гүнзгийрүүлэх суурь довжоог тавьж өглөө гэж Зөвлөлтөөс хойшхи үеийн орон зайг судлах төвийн ерөнхий захирал Алексей Власов үзэж байна: Эцсийн эцэст бид Орос, Украин улсуудыг нэгдсэн эдийн засагт хүргэх аажим хөдөлгөөн, хоёр орны эдийн засгийн харилцан уяалдаа, хамтарсан шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх гарцанд хүрч байна. Би энэ хэлэлцээрийг одоогийн бодит шийдвэрүүдээр хязгааралмааргүй байна. Юуны өмнө хийн сэдэвтэй эх бичиг дээр харагдана. Хэрвээ хоёр орны харилцаа тов тодорхой, нүдэнд үзэгдхүйц ашиг орлого өгч үүнийг нь Украины жирийн иргэд мэдрэх юм бол, энэ нь Виктор Януковичд маш сайн болно. Орос улсын хувьд флотын асуудал бол зөвхөн геополиткийн сонирхол ч биш манай төр засгийн сэтгэл зүйн үзэл санааг харуулж байгаа юм. Хэрвээ флотоо алдвал улс орныхоо нэр төрийг бууруулах байлаа гэлээ. Украины байр суурийг «найр тавин өгсөн» гэж Виктор Януковичийг шүүмжилж байгаа явдал бол ор үндэсгүй юм. Энэ улс зөвхөн хийн үнийн хямдралаас ойрын арван жилд 40 тэрбум доллар хожих болно. Дэлхийн эдийн засгийн хямрал маш хүнд туссан Украины эдийн засгийн хувьд энэ нь «уснаас авардаг цагираг» гэсэн үгээ! Крымын дэд бүтцийг түрээслэж байгаа өнөөгийн үнийг хадгалаж чадсанаараа Орос улс бас хожиж байгаа билээ. Украины төрийн тэргүүн хэлэцээрийн явцад, хий дамжуулдаг гол хоолойг Украины улсын емчид хэвээр нь үлдээх тал дээр хатуу зогслоо. Украин дахь оросын Хар далайн флотын цэргийн баазын хугацааг сунгах шийдвэрийг үндсэн хуульт шийдвэр болсон гэж тус улсын Үндсэн хуулийн цэц үзсэн гэж Украины ГХЯ-ны тэргүүн Константин Грищенко мэдэгдлээ. Харин одоо хоёр орны парламент энэ баримт бичгийг батлах ёстой. Орос, Украин улсуудын харилцаанд чанарлаг өөрчлөлт гарч, зорилгын тунхаглалын хэлбэрээс ихээхэн ирээдүйтэй бодит үйл ажиллагааны хэлбэрт өнөөдөр шилжсэн гэдэг нь ойлгомжтой боллоо.