Казахстаны нийслэл Астана хотод ТУХН-ийн орнуудын боловсролын байгууллагын ажилтнууд болон багш нарын анхны их хурал болж байна. Цаашдаа энэ хурлыг жил бүр хийхээр төлөвлөж байна. Оросын төлөөлөгчдийг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Андрей Фурсенко тэргүүлж байна. Төлөөлөгчдийн дунд БШУ яамны төлөөлөгчид, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, гавьяат багш нар «Оросын оны багш» уралдааны ялагчид байна. Их хуралд оролцогчид өөрийн орны үндэсний боловсролын системийн ололт амжилтыг танилцуулж, хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэнэ.