Карабахын мөргөлдөөнийг зохицуулах ажилд ахиц дэвшил гарлаа гэж Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл үзэж байна. Тэрээр өнөөдөр Бакуд Азербайджан, Арменийн шашны тэргүүнүүдтэй уулзахдаа мэдэгдлээ. Бакугийн шашны дээд хэмжээний уулзалтын хүрээнд болж байгаа гурван талын уулзалтыг маш ашигтай гэж тэр үзэж байна. Карабахын мөргөлдөөнийг зохицуулах асуудалд зуучийн үүрэг гүйцэтгэсэн тэргүүн хамбад, Кавказын лалын шашинтнуудын удирдлагын тэргүүн шейх-уль-ислам Аллахшукюр Паша-заде талархал илэрхийллээ. Оросын Үнэн алдартны сүм хийд энэ мөргөлдөөнд шашин хоорондын ач холбогдол өгөлгүй үнэн зөв дүгнэлт өгдөг гэж тэр хэлжээ.