Улаан армийн 21 настай, ахлах дэслэгч Иван Мартынушкин бол «Аушвиц-Биркенау» хорих лагерийн хоригдлуудыг чөлөөлсөн хүмүүсийн нэг билээ. Дэлхийн хүмүүс сайн мэддэг Освецим лагерийн нэгэн адил энэ концлагерьт сая гаруй хүн амь насаа алдсан билээ. Буучийн 322-р дивизийн пулёметын ротын дарга Иван Мартынушкин болон тэдний дайчид 1945 оны 1-р сарын 27-ны тулалдааны явцад жинхэнэ үхлийн фабрикд орно гэж зүүдлээ ч үгүй байлаа. Чөлөөлсөн ч гэж дээ! минжуулсэн Краков хотыг аварсаны дараа манай дивиз польшийн Освенцим хот руу зүглэсэн юм гэж ахмад дайчин маань, манай радиод өгсөн ярилцлагаа эхэллээ: Германчууд нийт фронтоор ухарч байсан ч гэсэн өндөрлөг газар, тосгон суурин, байшин бүрээс л зууралдаж байлаа. Бид хүнд хэцүү байлдаан хийж байлаа. Нэгэн тулалдааны дараа бид германуудын хориглолтыг сэт цохиж Висла мөрний цаана гарлаа. Үнэнийг хэлэхэд бид Висла мөрнийг 4 удаа гаталсан юм. Дайчдын дунд, Польшд хэдэн Висла байдаг юм бэ? гэсэн наргиа ч гарсан байсан юм. Бид Вислаг Краковын дэргэд, Сандамирийн тавцан болон Освецимын өмнө, тэр үхлийн лагерийн өмнө гатлаж гарсан юм. Бид германуудыг хөөж, одоо баримтат кинон дээрээс та бүхний харж байгаа тэр өргөст тортой хашаанд тулж ирсэн юм гэлээ. Үхлийн лагерийн эргэн тойронд ямарч харуул байгаагүй гэж Иван Мартынушкин нэмж хэллээ. Бид хаалгаар орж очиход эцэж турахын туйл болсон биеэ нэг муу даавуугаар ороосон, уйлж унжсан хүний сүгнүүд бие биеэ түшин арай ядан зогсож байлаа. Тэдний дундаас зарим нэг нь бидэнд ойртож гар барьж, тэвэрч авахыг оролдож байлаа гэж ахмад дайчин дурсаад: Тэд хөөрхий унгарууд байсан шиг санаж байна. Хэрвээ тэд польшууд байсан бол бид энэ хугацаанд польш хэл жаахан гадарладаг болсон тул тэднийг ойлгох байсан. Бид тэднийг ойлгохыг хичнээн хичээвч, камрад гэдэг үгийг л ойлгосон. Тийм учраас гол төлөв хуруу гараараа ойлголцож байлаа. Тэднийг чөлөөлсөн болохоор тэдний нүдэнд баяр баясал гэрэлтэж байлаа. Бид асар том ажил гүйцэтгэлээ гэж бодохоор бид ч гэсэн баярлан хөөрч байлаа гэлээ. Ер нь хэдхэн хоригдол л хөл дээрээ зогсож байсан. Үнэхээр босож чадахгүй болсон нэг нь шоронгийн дан байшингийн хана түшээд сууж байсан. Дан байшингийн нааран дээр хөдлөх ч тэнхэлгүй хүн сүгүүд хэвтэж байлаа. Энэ үнэхээр аймшигтай там байсан гэж ахмад дайчин маань дурсаж байна. Эвдэрсэн шатаах зуухнуудыг бид олсон юм Тэнд германууд хүүр шатаадаг байсан байх гэж бид бодож байсан. Энэ зуухнуудад амьд хүмүүсийг шатааж байсан гэж бодож ч байгаагүй гэж Иван Мартынушкин яриад: Тэр үед бид энэ лагерийн тухай, тэнд юу хийж байсан талаар ямарч төсөөлөл байгаагүй. Нюренбергийн процесс эхлэж, комисс ажиллаж эхэлсний дараа л бид ойлгож эхэлсэн юм. Тэгэхэд л ямар аймшигтай зүйлтэй учирснаа сая ойлгосон гэлээ. 86-н настай Иван Мартынушкины ёслолын хүрэм, дайчин алдарын одон медалиудын цаанаас үл харагдана. Будапешт, Берлиныг авсаны төлөө, Варшав, Прагаг чөлөөлсний төлөө медалиуд бүгд байна. Харин Освенцимыг чөлөөлсөн медаль л харагдсангүй! «Боолын мөлжлөгөөс чөлөөлсний төлөө» гэдэг дурсгалын тэмдэг энэ дэлхий дээр байдаггүй бололтой!