1945 онд Эльба мөрөн дээр зөвлөлт, америкийн армийн дайчдын уулзсан домогт уулзалтын сүр сүлдэн дээр суурилсан найрамдалт үйл ажиллагаа 21-р зууны сорилтуудыг даван туулахад туслана. Энэ дурсгалт үйл явдлын 65 жилийн ойд зориулж хийсэн, ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нар хамтарсан мэдэгдэлд ингэж өгүүлжээ. Энэ сэдвийг манай тоймч Виктор Еникеев үргэлжлүүлэхдээ: Медведев, Обама нарын энэ мэдэгдэл тэр уулзалтанд оролцсон ахмадуудад төдийгүй дэлхийн 2-р дайны нийт ахмад дайчидад амин чухал юм. Тэдний байгуулсан иргэний болон цэргийн гайхамшигт гавьяаны түүхэн ач холбогдолыг дахин сануулах сайхан боломж боллоо. Харин «Эльба мөрний сүр сүлд» хүйтэн дайны хамгийн хэцүү үед ч Москва, Вашингтоны харилцааг бүлээцуулж байсан билээ. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн энэ мэдэгдэл нь нуулгүй хэлэхэд хүн төрлөхтөний түүхийн хамгийн аймшигтай дайны тухай маш муу төсөөлөлтэй байгаа орос, америкийн залуучуудаар зогсохгүй орчин үеийн нийт залуучуудад өгсөн сургаал боллоо. Европд, ялангуяа АНУ-д залуучууд, Дэлхийн 2-р дайныг Гитлер өдөөсөн гэдгийг огт мэдэхгүй байгааг санал асуулга харуулж байна. Бүр ЗХУ, АНУ хоёр холбоотон байсан эсвэл дайсан байсныг ч мэдэхгүй байна. Зөвлөлт, америкийн дайчид Эльба мөрөн дээр уулзснаас, германы зэвсэгт хүчний үлдсэн хэсгийг хоёр хувааж, ингэснээрээ фашизмыг ялах ялалтыг ойртуулсан гэдгийг өнөөдөр Орос улсад тэр бүр мэдэхгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Медведев, Обама нарын хамтарсан мэдэгдэл бол цаг үеэ олсон амин чухал зүйлээ! Тэдний эхэлсэн орос, америкийн харилцааг «дахин ачаалах» үйлсийн суурь довжоонд нэмсэн нэгэн чулуу боллоо. Хамгийн гол асуудал бол «Эльба мөрний сүр сүлд» бидний хамтын баярын дараа ууршин алга бололгүй хоёр орны харилцаанд байнга шингэж байгаасай! Манай хоёр орны нэр хүндийг бодож үзвэл тэгш эрхтэй, үр бүтээлтэй, харилцан бие биеэ хүндэтгэсэн, итгэлцэлийн яриа хэлэлцээ байнга голлож байх ёстой. Энэ байдлаас зөвхөн ОХУ, АНУ-ын ард түмнүүд биш бүх дэлхийн хүн ам хожих болно. Зөвхөн Москва, Вашингтоны оролцоотойгоор л 21-р зууны сорилын эсрэг үр бүтээлтэй тэмцэж чадна гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа билээ. Эдгээр нь цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимыг даган мөрдөх, бүс нутгуудын мөргөлдөөнийг зохицуулах, мансууруулах бодис болон алан хядах ажиллагааны эсрэг тэмцэл, санхүү, эдийн засаг, түлш эрчим хүч, цаг уурын зэрэг даярчлалыг хамарсан шийдвэр гаргах зэрэг асуудлууд юм. Нацист германыг ялсан манай 2 орон болон бусад орнуудын түүхэн гавьяаг харуулсан «Эльба мерний сүр сүлд», энэ түүхэн ойд зориулсан Орос АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдэлд үлдээд зогсохгүй гэдэгт итгэж байна. Энэ нь 21-р зууны манай гаригийн жирийн иргэдийн өдөр тутамын амьдралын салашгүй нэг хэсэг байгаасай билээ. Манай 2 улсын өмнө, гариг дэлхийн энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангах асуудал тавигдаж байгаа билээ. Манай тоймч Виктор Еникеевийн тайлбарыг та бүхэн сонслоо.