Киргизийн ДХЯ-ы сайд асан Молдомус Конгантиевыг Москвад саатууллаа. Тус улсын Үндэсний аюулгуй байдлын хороо болон оросын хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны дүнд энэ ажиллагааг явуулсан гэж киргизийн «АКИпресс» агентлаг уламжиллаа. Яг хэзээ саатуулсныг тус агентлаг тодруулаагүй байна. «АКИпресс» агентлагын мэдээлснээр Конгантиевыг суулгасан онгоц өнөө өглөө «Манас» онгоцны буудалд газарджээ. Тавдугаар сарын эхээр болсон эсэргүүцлийн олон нийтийн жагсаалын үеэр Киргизд сөрөг хөчин төрийн эрхэнд гарсан юм. Эсэргүүцлийн жагсаал 4-р сарын 6-нд Талас хотод эхэлсэн бөгөөд хууль сахиулахаар ирсэн Конгантиев жагсагчидад баригдсан юм. Зурагтаар зодуулсан сайдыг харуулсан бөгөөд дараа нь түүний хувь заяаны талаар янз бүрийн мэдээнууд ирж байсан юм.