Киргиз улсад өнөөдөр Үндсэн хуулийн шинэчлэн найруулсан төслийн, бүх ард түмний хэлэлцүүлэг эхэллээ. Үндсэн хуулийг шинэчлэн найруулах хэсгийн ахлагч, түр засгийн газрын тэргүүний орлогч Омурбек Текебаевын мэдэгдснээр, түр засгийн газрын татан буулгасан, ерөнхийлөгч, засгийн газар, парламент, үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг хамарсан 4 зүйл ангид зарчмын өөрчлөлт оруулсан байна. Киргизд улс төрийн системийг бүрэн өөрчлөж, парламентын засаглалтай улс болгох ба ерөнхийлөгчид зөвхөн сонголтын чанартай эрх л үлдэнэ. Хууль тогтоох болон хууль хэрэгжүүлэх эрхийг парламент, засгийн газар хувааж авна. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг 5-р сарын 14 хүртэл үргэлжилэх ба ирсэн санал хүсэлт, шүүмжлэлийг харгалзан үзэж үндсэн хуулийн эцсийн төслийг боловсруулж бэлтгэсний дараа үндсэн хуулийн зөвлөлийг хуралдуулна. Киргизийн үндсэн хуулийг батлах бүх ард түмний санал хураалт 6-р сарын 27-нд болно.