Орос улсын, Украин улсад итгэх итгэлийг сэргээсэн явдал , харьковын хэлэлцээний гол үр дүн гэж Украины засгийн газрын тэргүүн Николай Азаров үзэж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путинг өнөөдөр Украин улсад ажлын айлчлалаа эхлэхийн өмнө энэ мэдэгдэлийг хийлээ. Төлөвлөгөө ёсоор Украин улсын ерөнхийлөгч Виктор Янукович, ерөнхий сайд Николай Азаров нартай уулзана гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Ерөнхийлөгчид Д.Медведев, Виктор Янукович нарын 4-р сарын 21-нд гарын үсэг зурсан хэлэлцээрийг биелүүлэх асуудал энэ удаагийн уулзалтын гол сэдвийн нэг билээ. Тэд Севастопольд байгаа Хар далайн флотын байх хугацааг 25 жилээр сунгах, Украин улс, оросын хийн үнийг 30%-иар бууруулаж худалдан авахаар тохиролцсон билээ. Флот болон хийн талаар тохиролцсон явдал Москва, Киевийн итгэлцэлийг илэрхийлсэн гэж В.Путин үзэж байна.