Орос улсын ерөнхий сайд В.Путин, Миланд хүрэлцэн ирлээ. Орос улсын засгийн газрын тэргүүнийг онгоцны буудал дээр Итал улсын сайд нарын зөвлөлийн дарга Сильвио Берлускони өөрөө биечлэн угтаж авлаа. В.Путинг онгоцноос буухад хүндэт харуул жагсаж, цэргийн найрал хөгжим Орос, Итал улсуудын сүлд дууг хөгжимдлөө. Албан ёсны богино хэмжээний хүлээн авалт дууссны дараа Сильвио Берлускони Миланы ойролцоо байдаг Сан-Мартино дахь өөрийн хувийн өргөөндөө В.Путиныг урилаа. Хоёр улсын засгийн газрын тэргүүнүүд албан бус оройн зоогийн үеэр орос, италийн хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн асуудлуудыг хэлэлцэнэ гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Хэлэлцээрийн гол хэсгийг өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөж байна. Аквилед жилийн өмнө болсон газар хөдлөлтөд нурж эвдэрсэн уран барилгын дурсгалт байшингуудыг сэлбэн шинэчлэхэд Орос улс санхүүгийн тусламж үзүүлэх тухай мөн Орос улсад халуун цөмийн реактор байгуулах зорилгын тухай протокол зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Өнөөдрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нисэх онгоц, авто машин, түлш эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлууд орсон байна.