Оросын ерөнхийлөгч Д. Медведев, Норвег, Дани улсуудад хийх айлчлалаа эхллээ. Ослод хийх төрийн айлчлалыг тэр Норвегийн хаан 5-р Харальдын урилгаар хийж байна гэж ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдээллээ. Оросын төрийн тэргүүний хэлэлцэж байгаа гол асуудлуудын дотроос, Приходько, эрчим хүч, загас агнуур. хүрээлэн буй орчны хамгаалалт, цөмийн ба цацрагын аюулгүй байдал, Арктикыг хамтран эзэмших болон Шпицберген дэх хамтын ажиллагааны асуудлуудыг онцлон дурдлаа. Хойд мөсөн далай болон Баренцевын тэнгисийн усан хилийг тогтоох ажилд онцгой анхаарал хандуулна. Энэ асуудал бол Медведевийн үзэж байгаагаар шийдвэрлэж болох асуудал юм. Оросын ерөнхийлөгчийг Дани улсад мягмар гаригт хүлээж байна.