Оросын эдийн засгийн хувьд 2010 он, урьд нь таамаглаж байснаас сайн болно гэж Орос улсын Сангийн яамны сайд Алексей Кудрин Вашингтонд мэдэгдлээ. «Манай улсын хувьд энэ жил таамгалаж байснаас илүү сайн болно. ДНБ-ий өсөлт 3.2% болно гэж үзэж байсан, харин 4% болох төлөвтэй байна гэж сайд хэллээ. Ойрын өдрүүдэд Орос улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн таамаглалыг бэлтгэж дуусна гэж тэр тэмдэглэлээ гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Вашингтонд болсон «Их хорийн» уулзалтын дүн мөн ДБ, ОУВС-ийн хаврын чуулганы дүнг гаргаж Кудрин хэлэхдээ, Орос улсын дэмжиж байгаа санхүүгийн зохицуулалтын хэд хэдэн арга хэмжээг талууд санал болгосон гэж тэмдэглэлээ. Цаашид хямралд хүргэж болох эрсдэлийг банкнууд балансдаа хуримтлуулахгүй байх, эдгээр болон бусад эрсдэлүүдийг багасгах зорилготой санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг бий болгох арга хэмжээ авах нь маш зөв юм гэж тэр хэллээ.