Оросын зураг төслөөр баригдсан АЦС-дад Чернобылийн сүйрэл шиг осол бараг гарахгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байна. «Зөвлөлтийн болон Оросын зураг төслөөр барьсан АЦС-дад ашиглалтын аюулгүй байдлын зохих арга хэмжээг авсан юм. Одоо энэ АЦС-дад осол гарах магадлал асар бага» гэж ОШУА-ийн атомын эрчим хүчний аюулгүй байдлын хөгжлийн асуудлын хүрээлэнгийн захирал Леонид Большов хэлсэнийг ИТАР-ТАСС уламжиллаа. Чернобылийн ослын дараа ослын хор уршгийг нарийн судлаж, бүрэн хэмжээний системчилсэн дүн шинжилгээ хийсэн бөгөөд хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэлийг үнэлсэн юм. 20-р зууны хамгийн өргөн хүрээг хамарсан техно генийн сүйрэл, украины Чернобылийн АЦС-ийн осол 1986 оны 4-р сарын 26-нд болсон билээ. Хэд хэдэн цуврал халуун цөмийн дэлбэрэлтийн улмаас реактор нь эвдэрсэн юм. Шинжээчдийн үзснээр хүрээлэн буй орчинд цацагдсан радио идэвхит бодисны хэмжээ нь 1945 онд америкчуудын Хиросимо хот дээр хаясан атомын бөмбөг шиг 500 бөмбөгний дэлбэрэлттэй тэнцсэн гэж үзсэн байна. Дэлбэрэлтээс үүссэн цацраг идэвхит бодисны үүл Украин, Белорус, Орос улсууд болон Зүүн Европын орнууд, Скандинав, Их Британ, АНУ-ын зүүн нутгийн дээгуур нүүсэн билээ. Албан ёсны мэдээгээр 5 сая хүн хэлмэгджээ. Энэ аймшигтай осолын хэлмэгдэгсэд болон хор уршгий нь арилгаж яваад амиа алдсан хүмүүсийг дэлхий дахин өнөөдөр санан дурсаж байна.