Тус бүгд найрамдах улсын нөхцөл байдлыг бүрэн хянаж чадах неец бололцоо шинэ төр засагт байна гэдэгт Киргизийн түр засгийн газрын тэргүүн Роза Отунбаева итгэлтэй байна. Яаралтай шийдэх асуудлын нэг бол энэ төр засгийг албан ёсны болгох асуудал гэж тэр үзэж байна. Киргизийн ерөнхийлөгч асан Бакиевын үүрэг энд гол саад болж байна. Түр засгийн газар, Киргизийн долоон мужийг хяналтандаа авсан бөгөөд, зарим нэг мужуудад гарч байсан эмх замбраагүй байдлыг хоёр, гурав хоногийн өмнө таслан зогсоосон байна. Бишкек дэх Олон улсын ажил хэрэгч зөвлөлийн хуралдаан дээр Роза Отунбаева ингэж мэдэгдсэн байна. «БХЯ, ДХЯ, Үндэсний аюулгуй байдлын алба бүрэн ажиллагаатай, дайчлагдсан байдалд байна. Улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд бүрэн хяналт тавих чадвартай байна» гэж түр засгийн газрын тэргүүн хэллээ. Түр засгийн газар ойрын үед төр засгаа албан ёсны болгох асуудлыг шийднэ гэж Отунбаева ярилаа. Түүний хэлснээр даваа гариг гэхэд Киргизийн үндсэн хуулийн шинэ төслийг олон нийтээр хэлэлцуулэж эхлэх юм байна. Түүнээс гадна хэдэн сарын дараа парламентын сонгууль болно. Энэ сонгуульд сөрөг хүчин хүндтэй байр эзлэнэ гэдэгт Отунбаева итгэлтэй байна.Тус улсын түлхэн унагаагдсан, улс орноосоо явсан төрийн тэргүүн Курманбек Бакиевын сүүлчийн мэдэгдэлийг, Роза Отунбаева нилээн хатуу шүүмжлэж хэлэхдээ: «Тэр бол одоо жирийн л хувь хүн, түүний огцрох өргөдөл нь бидэнд байгаа. Улс орны тогтвортой байдлын үүднээс албан тушаалаа орхихгүй зөрүүдэлж байгаа явдал бол энэ хүн хувийн эрх ашгаа, үндэсний эрх ашгаас дээгүүр тавьж байгааг харуулж байна» гэлээ.Дотоод улс төрийн байдлыг тогтворжуулахад нөлөөлөх Бакиевын үүргийг, 2005-2007 онд засгийн газрын ерөнхий сайд байсан Феликс Кулов үнэлэхгуй байна Тэр олон мэдэгдэл хийсэн. Ерөнхийлөгчөөс огцорч байна гэж бичгээр мэдэгдсэн. Дараа нь өөрийгөө ерөнхийлөгч гэж үзэж байна гэж мэдэгдсэн. Манай ард түмний хувьд тэр ерөнхийлөгч биш гэдэг нь тодорхой болсон. Бакиев, Минскээс удирдаж, заавар өгч байгаа гэж нэг дүү нь мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан, байдлыг тогтворгүй болгохоос өөр ямар заавар өгөх юм бэ? хэрвээ тэр өөрийн талынханд эсэргүүцэл үзүүлэхгүй байх тушаал өгсөн бол байдал аль хэдийн хэвийн болох байсан. Тэр тэгэхгүй л байгаа биздээ? Харин ч түүний талынхан болон төрөл төрөгсөд нь өөрийн хүмүүсийг зэвсэглэж байгаа! Ийм учраас түүний үүргийг зөвхөн эсрэгээр үнэлэхээс өөр арга алга даа! гэлээ. Оросын ШУА-ийн ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Андрй Грозин, Бакиевын байр суурийг хурц шүүмжилж байна Эхлээд огцорсон тухай өргөдлөө бичээд, хэд хоногийн дараа түүнийгээ үгүйсгэж байгаа хүн ч миний үзэж байгаагаар хариуцлагатай хүн тэр тусмаа төрийн зүтгэлтэн яав ч байж таарахгүй! Өөрийнхөө үйл ажиллагааг үгүйсгэж байгаа түүний энэ байдал Киргизд цус асгаруулж мэднэ! Ямарч хариуцлагатай улс төрч, түүний хэлсэн үг улс оронд нь яаж тусах вэ? хэдэн хүн түүний үгнээс болж хэлмэгдэх вэ? түүний биеэ тоосон зангаас болж хичнээн хүн амь насаа алдах вэ? гэж юуны өмнө бодох ёстой! Ер нь л бидний нүдэн дээр Бакиев, Киргизд иргэний дайн дэгдээгч болон хувирч байна. Үүнээс илүү тохирох үгийг би олж хэлж чадахгүй нь ээ!гэлээ. Киргизийн шинэ төр засаг, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, албан ёсны болох зэрэг асуудлаас гадна улс орныхоо эдийн засгийг сэргээх асуудлыг нэн түрүүн тавьж байна. Олон улсын ажил хэрэгч зөвлөлийн хуралдаан дээр Роза Отунбаева хэлэхдээ: « Киргиз улсад бизнес түшмэдийн ташуураас ангижирч, чөлөөтэй хөгжиж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгоосой! Үүний тулд түр засгийн газар боломжтой бүхнийг хийж байна». Үүнээс гадна Отунбаевагийн хэлснээр: «энэ зун Киргизийн сувд эрдэнэ болсон Иссык-Куль нуурны аялал жуулчлалын улиралыг алдахгүй байх»,учир нь уламжалал ёсоор энэ нь тус улсад маш сайн орлого оруулдаг билээ.