Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Санкт-Петербургийн Улсын оросын музейн удирдагч, урлаг судлаач Владимир Гусевыг «Эх орныхоо өмнө гавьяа байгуулны төлөө» 4-р зэргийн одонгоор шагналаа. Өнөөдөр тэр 65 нас хүрч байна. Эх орны музейн үйл хэрэгт их зүйл бүтээсний төлөө түүнийг энэ өндөр шагналаар шагнасан байна. Гусев, Оросын музейг 1988 оноос удирдаж байна. Үнэхээр түүний удирдлага дор л тус музей дэлхийн шинжлэх ухаан, соёлын нэг төв болж чадсан билээ.