Байконурын сансарын буудлаас бямба гаригт хөөрсөн оросын «Протон-М» пуужин зөөгч, америкийн холбооны СЕС-1 хиймэл дагуулыг зориулалт тойрог замд нь амжилттай орууллаа. Энэ хиймэл дагуул АНУ-ийн тивийн хэсгийн болон Карибын тэнгисийн сав газрын орнуудыг харилцаа холбоогоор хангах ёстой юм. Хиймэл дагуулын сансарт байх тооцоот хугацаа нь 15 жил юм. Удахгүй, СЕС-1-ийн дараа адилхан үйл ажиллагаатай 2 аппаратыг хөөргөнө.