Улс орны аюулгүй байдал, хууль ёс сахиулах байдлыг хангах комисс байгууллаа гэж Киргизийн түр засгийн газар зарлалаа. Саяхан болсон эмх замбраагүй байдлын үеэр хүний амь эрсдсэнд буруутай этгээдүүдийг эрж олох, дээрэм тонуулыг зогсоох, үндэстэн хоорондын сөргөлдөөн үүсгэх байдал гаргуулахгүй байх зэрэг асуудлыг шинэ бүтэц хариуцна. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Курманбек Бакиевын талынхны «хууль бус үйл ажиллагааг» таслан зогсоох ажлыг энэ комисс хариуцна. Одоогийн засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч Алмазбек Атанбаевын тэргүүлж байгаа энэ комиссд хүчний болон хууль сахиулах байгууллагуудын удирдагчид орсон байна.