Окинава арлын хэдэн арван мянган оршин суугчид өнөөдөр цугларч АНУ-ын Футэмма тэнгисийн явган цэргийн агаарын баазыг өөрийнх нь нутаг дэвсгэрээс зайлуулахыг шаардлаа. Эсэргүүцлийн жагсаал цуглаанд Окинава арлын бүх боловсоролын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Ерөнхий сайд Юкио Хатояма энэ баазыг Японы өөр нутагт шилжүүлэх буюу тус улсаас гаргана гэсэн сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлээгүй гэдгийг тэд санууллаа. Энэ долоо хоногт Хатояма асуудлыг 5 сард багтааж шийднэ гэж амлажээ.