Смоленск орчимд сүйрсэн ерөнхийлөгч Качиньскийн онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг хурдавчлахыг Польшийн БХ-ын сайд хүслээ. Богдан Клик, нээлттэй, ил тод байхыг оросын талд уриаллаа. Орос улсад хэн ч мөрдөн байцаалтыг санаатайгаар удаашруулж, ямар нэгэн үр дүнг нууцлах шаардлага байхгүй гэж Орос улсын дэд ерөнхий сайд Сергей Иванов хэллээ. Энэ хэрэг явдлыг далимдуулж луйвар хийхийг Москва хэзээч зөвшөөрөхгүй. Онгоцны сүйрэл болоод удаагүй байгаа тул талуудын үг шөргөөцөлдөх байдлыг хүлээн зөвшөөрч болно. 4-р сарын 10-нд Смоленск орчимд Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский түүний гэргий болон польшийн улс төрийн дээдсүүд нийт 96 хүн сууж явсан онгоц сүйрсэн билээ. Эмэгнэлт сүйрэл болсон эхний өдрүүдэд ухвар мөчид мэдэгдэл хийж байлаа. Польшийн сеймийн депутат Артур Гурский, сүйрлийн тухай мэдээлэлийг нуусан гэж Орос улсыг буруутган мэдээлэл хийж байлаа. Тэгээд удалгүй хэлсэн үгнээсээ болж уучлалт гуйлаа. Зөвхөн польшийн хэвлэл мэдээлэлээр биш оросын хэвлэлээр дамжуулж уучлалт гуйлаа. Энэ сэтгэл хөдлөлөө тэр сэтгэлийн гүн хямралд орсон гэдгээр тайлбарлажээ. Сонирхолтой тайлбар: Тэр үед ерөнхийлөгчийн онгоц осолд орсон тухай тодорхой мэдээлэл аваагүй байсан. Тийм учраас аймшигтай цөхөрсөн байдал, мэгдэн сандарсан байдал 2-оос болоод ийм мэдэгдэл хийсэн гэж Гурский хэлжээ.
Анхны гүн хямрал өнгөрсөн боловч орос улсыг шудрага бус, нууцлаг байна гэж буруутгах зүтгэлтнүүд гарсаар л байна. Энэ нь польшийн албаны хүмүүсийн мэдэгдэлд цухалзаж байна. Смоленск орчимд болсон сүйрлийн тухай тэд их болгоомжтой ярьж, Орос улсын тухай сайн, муу зүйлийг ярихгүй байхыг хичээж байгаа нь харагдаж байна гэж улс төр судлаач Борис Кагарлицкий манай радиод өгсөн ярилцлагадаа хэлээд: Польшийн ерөнхийлөгчийн онгоцны сүйрэлд оросын талыг буруутгах ямарч үндэслэл байхгүй! Польшд янз бүрийн түвшингийн улс төрчид байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй! Шар сонингууд ч байна. Энэ тал дээр Польш улс, Орос улсаас нэг их ялгаа байхгүй. Улс төрд ч, хэвлэл мэдээлэлд ч зүсэн зүйлийн дүрүүд байгаа. Тэдний хэлж ярьж байгаа зүйлээс Польшийн тухай ч худал хуурмаг зүйлүүд байж л байгаа. Тэд ийм бохир аргаар өөрсдийгөө дөвийлгөхийг боддог юм. Ийм новшнуудын хувьд эмгэнэлт сүйрэл ч гэсэн тэдний пиарын олз болж байна гэлээ. Саяхан Польш улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг зарлалаа. Хоосон гоё үгэнд улс төрийн хүчнүүд эвлэлдэн нэгдэж байгаа нь ойлгомжтой, сонгогчдын саналыг авахын тулд шулдага бус арга хэрэглэж л таараа! Зарим нэгнийх нь хувьд буруутай этгээд, дайсныг эрэх нь бас нэг алхам болно.
Онгоцны сүйрлийг мөрдөн байцаах талаар оросын тал боломжтой бүхнийг хийж байна. Яарч сандралгүйгээр, юу ч нууж хаалгүйгээр мэрэгжлийн өндөр түвшинд бүхнийг хийж байна. Хугацаа үнэхээр бага байна. Энэ ажилд польшийн мэргэжилтнүүд оролцож байгаа. Ямарч асуудал байхгүй, байх ч шаардлагагүй гэж хоёр тал үзэж байна. Польшийн төлөөлөгчид бямба гаригт Улс хоорондын нислэгийн хороонд очиж сүйрлийг мөрдөн байцааж байгаа урьдчилсан дүнтэй танилцлаа. Оросын мөрдөн байцаах ажлын нээлттэй байдал, бодит хандлагад бүрэн итгэж байна гэж мэдэгджээ.