Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, В.Путинтэй хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэнэ. Өнөө орой Миланы ойролцоох Аркора сэрүүн ордонд засгийн газрын тэргүүнүүдийн албан бус уулзалт болно гэж Италийн сайд нарын зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ. Даваа гаригт тэд Лезмо хот дахь Берлусконийн Жернетто шинэ сэрүүн ордонд шилжих юм байна. Тэнд тэд, агаарын тээвэр, автомашины үйлдвэрлэл, эрчим хүчний хөгжлийн хүрээг хамарсан хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.