Орос улсаас хөрөнгө гадагшаа гарах нь эрс багасаж байна, 2010 онд бүрмөсөн зогсож ч магадгүй гэж засгийн газрын дэд ерөнхий сайд, сангийн сайд Алексей Кудрин мэдэгдлээ. Оросын капиталын хөдөлгөөн нь дэлхийн зах зээл дээр нөхцөл байдал хэрхэн хөгжих, нефтийн үнэ болон АНУ-ын холбооны нөөцийн систем болон Европын төв банкны дахин санхуужүүлтийн бооцоо зэргээс шалтгаална гэж тэрээр Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэлээ. Өнгөрсөн жилийн дүнгээс харахад улс орноос 57 тэрбум доллар цэврээр гарсан байна гэж Оросын төв банк мэдээлсэн байна.