Смоленск орчимд болсон сүйрлийн урьдчилсан мөрдөн байцаалтийн дүнд Польш улс сэтгэл ханамжтай байна. Москвад бямба гаригт Польшийн БХЯ-ны сайд Богдан Клих энэ үр дүнтэй танилцсан билээ. Польшийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан Улс хоорондын агаарын хороо «бүх асуултанд бүрэн төгс хариулт өгсөн» гэж Интерфакс агентлагт мэдэгджээ. УХАХ-ны шинжээчдийн ажил 4-р сарын 26 хүртэл үргэлжилнэ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн онгоц 4-р сарын 10-нд сүйрсэн билээ. Энэ онгоцонд явсан 96 хүн бүгд амиа алдсан билээ.