Орос улсын СЯ-ны сайд Алексей Кудрин, АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнер, холбооны нөөцийн системийн тэргүүн Бен Бернанке нартай макро эдийн засгийн асуудлыг хэлэлцэж, ирээдүйн холбоо харилцааны талаар тохиролцсон байна. Америкийн нийслэлд болж байгаа Дэлхийн банк болон ОУВС-ийн «хаврын уулзалтанд» оролцож байгаа Кудрин сэтгүүлчидэд, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал нийтдээ сайжирч байгаа боловч бүрэн сэргэтэл хол байна гэж мэдээллээ. Дэлхийн эдийн засаг хямралаас тийм хурдан гарч чадахгүй гэж тэр үзэж байна. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ДНБ-ийн 60 % байх ёстой эдийн засгийн аюулгүй байдлын түвшингээс хол даваад байгаа дэлхийн тэргүүлэх орнуудын их өрийн асуудлууд улам лавширч байна. Итал, Япон болон Европын хэд хэдэн орнуудад энэ хувь 100 хол даваад байна. Энэ байдал нь дэлхийн санхүүгийн зах зээл дээр шинэ нөхцөл байдлыг бий болгож мэднэ гэж оросын сайд үзэж байна.