Орос улсын ерөнхий сайд В.Путин бямба гаригт Хофбургийн ордонд Австр улсын ерөнхийлөгч Хайнц Фишертэй уулзлаа. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр тэд, оросын төлөөлөгчидтэй эдийн засгийн хамтын ажиллагааг болон дөнгөж сая тодорхой болсон «Өмнөд урсгал» төсөлд Австр улс оролцох тухай хэлэлцээр, харилцан хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Үүний өмнө Путин, Австрын холбооны канцлер Вернер Файмантай хэлэлцээр хийсэн билээ. «Өмнөд урсгал» төсөлд хоёр орон хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Орос улс, Европыг 100 жил хийгээр хангаж чадна гэж Путин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. 900 км-ын урт «Өмнөд урсгал» хийн хоолой Хар далайн ёроолоор тавигдах юм. Энэ хоолойгоор 2015 оноос, Европд одоо нийлүүлж байгаа оросын хийн нийт хэмжээний 35 хувийг нийлүүлэх болно. «Энэ найдвартай, тогтвортой нийлүүлэлт, Европын эрчим хүчний аюулгүй байдалыг дээшлүүлэхэд сайн үүрэг гүйцэтгэнэ» гэж Путин хэллээ. Путины ажлын айлчлал Ялалтын 65 жилийн ойн баярыг тэмдэглэхийн өмнөхөн болж байгаагаараа онцлог юм. Австр улсад оршуулсан зөвлөлтийн цэргийн дурсгалыг өнөөдөр тэр хүндэтгэх болно. Энэ улсыг чөлөөлөх дайнд зөвлөлтийн 26 мянган дайчид амь үрэгдсэн билээ.