Газар хөдлөлтөөс болж нэрвэгдсэн хятадын иргэдэд туслах, Оросын хүмүүнлэгийгн ачаатай анхны нисэх онгоц Сычуань мужийн засаг захиргааны төв Ченду хотод ирлээ. Байгалын гамшигт ихэд нэрвэгдсэн Цинхай мужийн Юйшу,Төвдийн өөртөө засах тойрогын хүн амд оросын энэ тусламжийг зориулаж байгаа юм. Онцгой байдлын яамны онгоцоор майхан, бүтээлэг, дизель цахилгаан үүсгүүр зэргийг хүргэж ирсэн гэж Бээжинд суугаа Оросын элчин сайдын яамнаас ИТАР-ТАСС-д мэдээлсэн байна. Ойрын үед, эм, эмийн бэлдмэл, эмнэлэгийн тоног төхөөрөмж ачсан бас нэг онгоцийг БНХАУ руу явуулна. Долоон баалын хүчтэй газар хөдлөлт 4-р сарын 14-нд Хятадын баруун хойд нутагт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь насаа алдаж, 12 мянган хүн шархдсан байна.