Өнөөдөр зөвлөлт, америкийн армийн дайчид Эльба мөрөн дээр уулзсаны 65 жилийн ой болж байна.
Хагас эвдэрсэн гүүрэн дээр, 58-р гвардын буучийн дивизийн салаан дарга Александр Сильвашко, АНУ-ын 69-р явган цэргийн дивизийн тагнуулийн ангийн дарга Уильям Робертсон нар хамгийн түрүүнд уулзсан билээ. Тэр хоёрын дурсгалт зураг бүх дэлхийгээр тарсан юм. Холбоотнууд Эльба мөрөн дээр уулзсаны дараа германы зэвсэгт хүчин умард, өмнөд гэсэн 2 хэсэгт хэсэгт хуваагдсан билээ. Энэ байдал тэдний эсэргүүцлийн хүчийг эрс сулруулж, Вермахтын мөхлийг ойртуулж өгсөн билээ.