Алс дорнод дахь сурвалжлагч Наталья Васильевын бэлтгэсэн “Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгийг хүргэе.
Өнөөдөр нэвтрүүлэгт:
-бүс нутгийн мэдээ
- “Бидний сонгож байгаа шинэ Орос улс” сурвалжлага
- Алс Дорнодын бүс нутагт хэрэгжүүлж байгаа “Цахим засаглал” төслийн талаарх тэмдэглэл
- Хөгжмийн хуудас
Хальс
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ бүс нутгийн мэдээгээр эхэлье. Камчаткийн Ключи тосгоны галт уулнаас үнс оргилж болзошгүй тухай Онц байдлын яамны Алс Дорнодын бүс нутгийн төвөөс уламжлав. Энэ суурин Камчаткийн хойгийн Шивелуча идэвхтэй галт уулнаас 50 км зайд оршдог юм. Галт уул 3 мянга 283 метрийн өндөртэй. Одоо галт уул хэдэн сараас 2-3 жил хүртэл аядуу сулхан байна. Хамгийн сүүлд 1964 оны 11-р сард галт уул ослын хэмжээнд идэвхжжээ. Галт уул 2001 онд дахин идэвхжсэн байна. Галт уулын царт нурам овоорч байгааг ажигласан байна. Энэ аварга галт уулыг тасралтгүй ажиглаж байна. Тус нутаг дэвсгэрт салхины чиг өөрчлөгдвөл галт уулнаас оргилох үнс 5 мянга орчим хүн суугаа Ключи сууринд шидэгдэж магадгүй. Тосгоны оршин суугчдад энэ тухай сануулжээ.
Тувад буддын шашинтнуудын Ерөнхий ассамблей шашны төвлөрсөн шинэ байгууллага бий болсон тухай зарлалаа. Дээд-Чаданы “Устын -хүрээ” буддын шашны цогцолборт болсон хурлаар ийнхүү шийджээ. Энэ хуралд нутгийн буддын шашны тэргүүлэх байгууллагын төлөөлөгчид, лам хувраг, тус бүгд найрамдах улсын хамба лам асан Жамбал Лодойн шавь нар оролцжээ. Хамба лам Жамбал Лодой Тува Орос улсын ивээлд байх үед хамба лам Пандидын хүрээлэн Тувад сэргээхийг эрмэлзэж байсан юм. Пандидо хамба лам Лувсанжамцын бүн тувагийн буддын шашны гол сүм, өргөө болох “Устын хүрээ” нь Тувагийн нутагт буддын шашны боловсрол, шинжлэх ухааны орчин үеийн төв болох ёстой. Сэргээн зассан Устын хүрээ нь буддын шашны соёл, боловсролын төв болно. Үүнд гүн ухаан, бурханы хөрөг зурах, анагаах ухаан, одон орон зэрэг янз бүрийн чиглэл байна. 
Буриадын нийслэлд жилийн өмнө байгуулсан “Дорно дахины судлаач” кино клуб ээлжит удаа үнэгүй кино үзүүлж байна. Тогтсон ёсоор киноны өмнө кино хэрхэн бүтсэн тухай ярилаа. Азийн дурын оронд бүтээсэн киног тус клубт үзүүлж байна. Одоохондоо Монгол, Бутан, БНХАУ-ын кино үзүүлжээ. Азийн сэдвээр хийсэн өрнөдийн киног ч үзүүлж байна. Соёлын амьдралд шуугиан дэгдээсэн киног ч тус клубт үзүүлэхийг хичээж байна. Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын монгол судлал, буддын шашин, төвд судлалын Хүрээлэнгийн дорнын гар бичмэл, сийлбэрийн төвийн танхимд 5-р сарын 6-нд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд бүтээсэн “Туяагийн хурим” киног үнэ төлбөргүй үзүүлнэ.
Ангар орчимд 7-р сард “Байгал-2020” олон улсын хуаранг дахин нээнэ. Төслийг уламжлал болгон хэрэгжүүлж байна. Энэ жил хуаранд 18-30 насны 600 залуус оролцоно. Монголын төлөөлөгчид ч ирэх төлөвтэй. “Байгал-2020” хуаранг хоёр ээлжээр зохион байгуулна. “Улс төр”, “Бизнес, албан тушаал”, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, “реклам болон пи-ар”, “аялал жуулчлал” болон бусад 6 чиглэлээр ажиллана. Улс төрч, депутат, олон нийтийн зүтгэлтнүүд залууст семинар, лекц, сургалт зохион явуулна. Бүс нутгийг хөгжүүлэх стратеги нь энэ үеэр хэлэлцэх гол сэдвийн нэг байна. Залуучууд уралдаанд оролцох боломжтой. Тухайн хүн хаана оршин суугаа нь чухал бус юм. Уралдаанд оролцохын тулд “Байгал-2020” вэб хуудаст бүртгүүлэхэд л хангалттай. Төслийн эхэнд хэрэгжих уралдааны сонгон шалгаруулалтад хийж гүйцэтгэх даалгаврыг энэ вэб хуудаст тавина. 
Бүс нутгийн мэдээ танилцууллаа.
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлэг үргэлжилж байна. Хабаровскийн хязгаарын тав дахь удаагийн сонгуулийн хууль тогтоох думын анхны хурлын талаар Наталья Васильевын бэлтгэсэн “Бидний сонгож байгаа Шинэ Орос улс” сурвалжлагыг хүргэе. 
Орос улсын Алс Дорнод өнөөгийн байдлаар нийгэм-эдийн засгийн өсөлтийн цэг болж байна. Бүс нутгийн хөгжил улсын тэргүүн зэргийн бодлогод багтаж байна. Өргөн хүрээтэй шинэчлэл Алс Дорнодын хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэж байна. Хабаровскийн хязгаарын тав дахь удаагийн сонгуулийн хууль тогтоох думын анхны хуралдаанд депутатуудын ажлын шинэ чиглэл энэ байна хэмээн тэмдэглэсэн юм. Хууль тогтоох Думын бүрэлдэхүүнд “Нэгдсэн Орос улс” нам,  Коммунист нам,  Либерал ардчилсан нам, “Шударга Орос улс нам” багтаж байна. Хабаровскийн хязгаарын дарга Шпорт депутатуудад хандан хэлэхдээ:
Хабаровскийн хязгаарын Хууль тогтоох Думын шинэ бүрэлдэхүүн улс төрийн янз бүрийн байр суурьтай, манай нутгийнхны дэмжлэг хүлээсэн байгаа. Энэ их сайн хэрэг. Төр засгийн байгууллагын өмнө том зорилт байна. Өмнөх сонгуулийн депутатын оролцоотой “Хабаровскийн хязгаарыг 2025 он хүртэл хөгжүүлэх нийгэм-эдийн засгийн стратегийг” боловсруулж, баталсан юм. Бүх гол чиглэлээр стратегийн зорилт, дунд хугацааны зорилтыг тодорхойлжээ. Хөгжлийн шинэ бүс байгуулах, эдийн засгийн бүтцийг шинэчлэх, эдийн засгийн инновацийн чиглэлийг хөгжүүлэх нь тус хязгаарын эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн үндсэн зорилт байна. Одоо бидэнд эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тус болох хууль тогтоох үйл ажиллагааны стратегийг боловсруулах шаардлагатай байна. 
“Сибирь болон Алс Дорнодоор” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. ОХУ-д мэдээллийн нийгмийг хөгжүүлэх страгтегитай холбогдуулан ерөнхийлөгч Д.Медведев 2015 онд улсын бүх үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэх зорилт тавьсан юм. Алс Дорнодын холбооны тойрогт энэ зорилт хэрхэн хэрэгжиж байгаа талаар манай нэвтрүүлгийн дараагийн материалд өгүүлнэ. Ерөнхийлөгчийн тавьсан зорилтыг биелүүлэхэд холбооны албад, Алс Дорнодын тойргийн субъектуудын удирдлага, орон нутгийн өөрөө удирдах байгууллага, программ хангамж боловсруулагчид, гадаадын компанийн төлөөлөгчдийн хүч чармайлтыг нэгтгэж, 2014 онд “цахим засгийн газар” бүх оросын сүлжээ байгуулна. Системийг туршиж, нэвтрүүлэхэд дахин нэг жил болно. 2015 онд улсын бүх үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлнэ. Өнөөдөр Алс Дорнодын холбооны тойрогт “Цахим засгийн газрыг” нэвтрүүлэхэд ОХУ-ын бусад субъектыг бодвол хараахан бэлэн биш байна. Энэ нь зохион байгуулалтын шинжтэй асуудал байгаа, улс орны төвийн нутгуудтай харьцуулахад Алс Дорнодын бүс нутагт дэд бүтэц хөгжөөгүй, интернетэд холбогдох, программ-техникийн хэрэгслийн өртөг өндөр, мэдээлэл-харилцаа холбооны технологийн салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа зэргээс үүдэлтэй юм. Улсын үйлчилгээний бүс нутгийн портал ажиллах болсон Хабаровск, Камчаткийн хязгаар, мөн Сахагийн бүгд найрамдах улс, Чукотын автономит тойрогт “цахим засгийн газар” байгуулах ажил хамгийн эрчимтэй өрнөж байна. Алс Дорнодын холбооны тойрог дахь ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев “цахим засгийн газар” төслийн хэрэгжилтийг хянаж байна.
Нэвтрүүлгээ хөгжмийн хуудсаар өндөрлөе. Та бүхний анхааралд “Миний хүүхэд ахуйн хөгжим” сурвалжлага хүргэе. 
Японы хуучин пянзанд бичсэн дуу эгшиглэллээ. Хабаровск хотын оршин суугч Михаил Ефименкогийн гэр бүл олон арван жилийн турш энэ пянзны цуглуулгыг хадгалж байна.
Аав маань энэ пянзыг 1945 оны дайны дараа манайд авчирсан юм. Аав мань Манжуурт алба хаасан дурсгалд үл таних, сонирхолтой, уянгалаг дууны цуглуулгыг авчирсан юм гэж Михаил Ефименко ярьж байна. Аав маань япон хэл гадарладаг, дуунд юу өгүүлж байгааг ойлгдог байсан тул сайн дуулж, хөгжимддөг байв. Тухайн үед гэр бүлийн бүхий л баяр ёслолоор эдгээр пянзыг гар хийцийн эгшигт хайрцагт тавьдаг байлаа. Бид шинэ жил, манай гэр бүл, найз нөхдийн төрсөн өдрийг япон дуу, хөгжмийн аялгуунд тэмдэглэдэг байсан. Би хүүхэд ахуйдаа японы соёлтой ийнхүү танилцсан юм. Уянгалаг энэ дуу манай найз, танилууд, хүүхэд, томчууд бүгдэд таалагдсан гэж Михаил Ефименко ярьж байна. 
Японы хуучин пянзанд бичсэн хүүхдийн дууг сонсоно уу.
Энэ дууг сонсоход сэтгэл дундуур үлдэх аргагүй. Михаил Ефименко хүүхэд ахуй цагаа эргэн дурслаа. Тэрээр догдолсон сэтгэлээр цааш үргэлжлүүлэн ярихдаа,  Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хабаровскт японы олзны олон цэрэг барилга дээр ажиллаж байлаа. Тэд байшин, янз бүрийн объект барьж байсан гэж Михаил Ефименко ярив. Бид хэдэн жаалууд боломж л гарвал япончуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байлаа. Бидний суудаг байшинд цэргийн олзны хүмүүс ажиллаж байсан юм. Бид сургуульд явах насанд хүрээгүй тул өдөржин тэднийг ажигладаг байв. Цэргийн олзлогсдод хатуу чанд хандаж байгаагүй. Бид япончуудын дунд хоолноос нь хүртэл амсаж байсан. Япончуудын дуулдаг дуу сэтгэлд хоногшижээ. Зарим нь их сайхан хоолойтой. Зарим нь манайд орж ирнэ. Ээж маань пянзаа тавьж эгшигт хайрцгаа тоглуулдаг байлаа. Япон пянзан дээр бичсэн хуучны тангог та бүхэн 65 гаруй жилийн тэртээ бичсэн японы пянзны цуглуулгаас өөр хоёр дуу сонсоно уу. “Миний хүүхэд ахуйн хөгжим” сурвалжлага хүргэлээ. Хабаровскийн оршин суугч Михаил Ефименкогийн японы хуучны пянзны цуглуулгын талаар та бүхэнд танилцууллаа. Манай нэвтрүүлэг өндөрлөж байна. Эрхэм радио сонсогчид оо, бид та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж, манай нэвтрүүлгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцана гэж найдаж байна.
<сонсох>