Иран цөмийн хөтөлбөрөө хумихаас татгалзсанаас үүдэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дахин хориг арга хэмжээ авахаас Иран зайлсхийхийг оролдож байна. Иран Натанз дахь ураны үйлдвэрээ олон улсын шинжээчдэд бүрэн шалгуулахыг зөвшөөрсөн тухай Вена дахь МАГАТЭ-ийн төв байранд уламжлав. Иран бага түвшинд баяжуулсан уранаа анагаах ухааны салбарт изотоп үйлдвэрлэдэг судалгааны реакторт шаардлагатай цөмийн түлшээр солих яриа хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаа тухай тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи уламжлав.  Натанз дахь үйлдвэрийг бүрэн шалгах мэдээ МАГАТЭ-д урам зориг өгсөнгүй. Иран уранаа 20 хувь хүртэл баяжуулахаас хоёр сарын урьд ийм санаачилга гаргах ёстой байсан гэж дипломатчид дээрх мэдээг нааштай хэмээн нэрлэхдээ ийнхүү тэмдэглэжээ. Үйлдвэрийн явцыг ажиглах нэмэлт төхөөрөг цаг тухайд байрлуулсан бол Иран цэргийг зорилултаар дээд түвшинд уран байжуулаагүй гэдэгт МАГАТЭ итгэлтэй байх байсан. Ираны ураныг түлшээр солих төлөвлөгөөг МАГАТЭ-ийн ивээлд өнгөрсөн оны намар боловсруулсан юм. Төлөвлөгөөгөөр Ираны ураны бүх нөөцийг Орос улсад 70 хувь хүртэл нэмж баяжуулаад, Францад үүгээр түлш бэлтгэх байсан. Тегеран анхандаа энэ төлөвлөгөөг дэмжиж байснаа хожим өөрийн нутаг дэвсгэрт ураныг нэмж баяжуулж, түлш болгон бэлтгэхийг шаардсан юм. Яриа хэлэлцээ зогссон байна. Тегеранд хэлэлцэх боломжтой “тодорхой баталгаа” танилцуулсны дараа энэ хэрэг үхмэл цэгээс хөдөлнө гэж Ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн хэлж байна. Хятад, Орос, Бразил саяхан тэдэнтэй нэгдсэн Энэтхэг зэрэг хориг арга хэмжээг чангалахын эсрэг байдаг улс орны байр суурьт Иран түшиглэн цаг хожихыг хичээж байна гэж Гадаад болон батлан хамгаалах бодлогын асуудал эрхэлсэн Зөвлөлийн гишүүн Владимир Аверчев хэллээ. Ираны амин чухал бараа бүтээгдэхүүнийг хориглож, хориг арга хэмжээг чангалах бус харин яриа хэлэлцээ хийх замаар Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх оролдлогыг үргэлжлүүлэх байр суурьтай улс орны жингийн тавганд Иран ямар нэг зүйл мэдээлэх нь одоо нэн чухал байна. Тегераны сүүлийн саналын тухайд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яриа хэлэлцээний шийдвэрлэх үеийн өмнө зүгээр нэг тактикийн заль гаргаж байгаа бус харин үнэхээр байр сууриа өөрчилж байгаа гэх үндэслэл харамсалтай нь бидэнд алга байна. “Фордо” хэмээн нэрлэсэн ураны хоёр дахь үйлдвэрийг МАГАТЭ-д мэдэгдэлгүй Кум хотын орчимд барьж эхэлсэн нь хоригийг чангалах шалтгааны нэг юм. Иран өнгөрсөн оны 9-р сард энэ үйлдвэрийн талаар МАГАТЭ-д мэдэгдсэн ч, барилгын ажлыг зогсоох шаардлагыг биелүүлээгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн урьд баталсан тогтоолын болзлыг Иран үл биелүүлэх хандлагатай байна. Хориг арга хэмжээг хэлэлцэхэд үүнд онцгой анхаарал хандуулна гэж Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков тэмдэглэв.  Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой түгшүүрийг арилгахад ямар нэг ахиц гараагүй талаар бид ярьж байна. Үүнд түшиглэн шинээр хориг арга хэмжээ авах тогтоол батлахаас аргагүй гэсэн дүгнэлт хийж байна. Бүх улс, ард түмнийг тэрчигт нь шийтгэсэн хэрэг болох тул эдийн засгийн хориг арга хэмжээ Ираны эрчим хүчний салбарыг хөндөх ёсгүй гэж Сергей Рябков хэллээ. Өөрөөр хэлбэл олон улсын хамтын нийгэмлэгийн тэвчээр алдарч байна. Нөхцөл байдлыг мухардлаас гаргахын тулд Тегеран үнэхээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй байна. Үүний зэрэгцээ цаг маш бага байна. Таамагласнаар зуучлагч “зургаа” 4 эсвэл 5-р сарын эхэнд шинээр авах хориг арга хэмжээг уялдуулж, холбогдох тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барина.
Орчуулсан Г.Нарангарав