НАТО-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Таллинд болсон уулзалтаар пуужингийн довтолгооноос хамгаалах нийтийн систем байгуулах талаар Орос улстай “ил тод яриа хэлэлцээ” хийж эхлэхээр шийджээ. Москва энэ санаачилгыг сайшаалаа. Орос улс зөвхөн тэгш эрхийн үндсэн дээр пуужингийн системийн салбарт өрнөдтэй хамтран ажиллахад бэлэн болохоо тэмдэглэв. Оросын тал энэ сэдвийг аман дээр бус шинжээчдийн түвшинд хэлэлцэхийг эрт дээрээс санал болгосон гэж Орос улсаас Умард Атлантын эвсэлд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин тэмдэглэв. Одоо Оросын дээгүүр тушаалын мэргэжилтнийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах боломжийг хэлэлцэж байна. НАТО-тай энэ салбарт хамтран ажиллахад пуужингийн аюул заналд дүн шинжилгээ хийх, үүний эсрэг тэмцэх ерөнхий арга барил боловсруулахаас эхлэх хэрэгтэй гэж Москва үзэж байна. Үүний зэрэгцээ эвсэл одоохондоо Орос улсын оролцоогүй аюул заналыг хариулах төлөвлөгөө боловсруулж байна. Ийм зөрчил байх ёсгүй. НАТО-тай хамтран пуужингийн систем байрлуулах тухайд Орос улсад санал болгох зүйл бий. Оросын олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Евсеев энэ талаар манай радио станцад ийнхүү ярилаа:  Габалины радиолокацийн станц, мөн Армавирт барьсан шинэ объектын мэдээлэл бүхий мэдээллийн эх үүсвэр Орос улсад байгаа. Үүнээс гадна Орос улс тактик-техникийн үзүүлэлтээр америкийн “Пэтриот” ижил төстэй системээс давах С-400 зенит-пуужингийн цогцолбортой. Энэ нь үзүүлэлтээрээ америкийн “ТХАД” хөдлөн байршдаг системтэй дүйцэнэ. Европын нутаг дэвсгэрт онц чухал объектыг хамгаалахад “ТХАД” болон оросын С-400 системийг ашиглах нь туйлын ирээдүйтэй. Москва болон Брюссельд пуужингийн аюул заналын талаар мэдээлэл солилцох төв байгуулгах нь мөн чухал билээ. Энэ нь нийт европын пуужингийн систем байгуулахад практик анхны алхам болно. Европт өөрийн пуужингийн систем байрлуулах АНУ-ын байнга өөрчлөгдөж байгаа төлөвлөгөөтэй НАТО-ийн пуужингийн систем хэрхэн уялдах нь одоогоор тодорхойгүй байгаад Москва болгоомжилж байна. Владимир Евсеев ярихдаа: Европын пуужингийн системийн зэрэгцээ АНУ баллистик пуужин амдах нэмэлт систем байгуулж эхэлбэл НАТО Москватай хамтран пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн систем байгуулахыг үнэхээр хүсч байгаа эсэхэд Орос улс гарцаагүй эргэлзэх дорвитой шалтгаан болно.  Орос, НАТО пуужингийн системийн талаар 5-р сарын 19-нд уулзахад энэ эргэлзээ арилж ч болох юм.
Орчуулсан Г.Нарангарав