“Их хорийн” төв банкны тэргүүн, сангийн сайд нар ОУВС-ийн санал болгосон банкны үйл ажиллагаанд татвар ногдуулах талаар нэгдсэн санал боловсруулсангүй. Энэ саналыг Орос улс болон бусад орон дэмжсэнгүй гэж Вашингтонд болсон уулзалтын төгсгөлд Орос улсын сангийн сайд Алексей Кудрин уламжлав. Талууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах хүрээний механизмыг уялдуулсан байна. Хямарлыг даван туулах үндэсний улс төрийн бодлогыг үнэлэхэд дэмжлэг үзүүлэхийг “хорийн” орнууд ОУВС-аас хүслээ. 6-р сард болох дээд хэмжээний уулзалтаар “хорийн” удирдагчдад өгөх зөвлөмжид дүгнэлтийг харгалзана.