Орос улсын ерөнхий сайд В.Путины Австрид хийх хоёр өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. “Өмнөд урсгал” хийн хоолой барих төсөлд Австри улс оролцох хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал айлчлалын анхаарлын төвд байна. Орос улс хийн хоолой тавих бусад улстай үүнтэй ижил төстэй хэлэлцээрийг урьд байгуулсан юм. Тухайлбал Болгар, Унгар, Грек, Серб, Словени, Хорват улстай ийм хэлэлцээр байгуулжээ. В.Путин европт хийх айлчлалын хүрээнд Италид очино. Тэнд жилийн өмнө газар хөдлөлтөд өртсөн Аквила хотын соёлын өвийн хоёр объектыг сэргээхэд орос улс туслах асуудлыг хэлэлцэнэ.