Братиславт дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойд зориулсан олон улсын форум эхэллээ. Бага хуралд 30 гаруй орны түүхч, улс төрч, ахмад дайчид оролцож байна. Энэ улсыг гитлегийн булаан эзлэгчдээс чөлөөлөхөд амь үрэгдсэн зөвлөлтийн 60 мянган цэргийг Словакт оршуулсан юм. Улсын хэмжээнд тэдэнд 150 гаруй хөшөө босгожээ. Словакийн ерөнхий сайд Роберт Фицо форумд үг хэлэхдээ, амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж, хэд хэдэн улсад түүхийг гуйвуулахыг оролдож байгааг санууллаа.