Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнөөдөр төрийн тэргүүний абанд 20 жил болж байна. 1990 оны энэ л өдөр Казахстан ерөнхийлөгчийн засаглалтай болж, тухайн үед 49 настай байсан Назарбаев ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Казахийн бүгд найрамдах улсын тэргүүнээр анх удаа сонгогдсон юм. Үүний дараа түүнийг бүх нийтийн сонгуульд тусгаар тогтносон Казахстан улсын удирдагчаар хэд хэдэн удаа сонгожээ. Ард нийтийн санал хураалтаар түүний бүрэн эрхийг 1995 онд сунгасан байна. Энэ жил нас сүүдэр 70 хүрэх Назарбаевын бүрэн эрхийн хугацаа 2012 онд дуусана. Тусгаар тогтносон Казахстаны анхны ерөнхийлөгчийн хувьд тус улсын парламент 2007 онд Назарбаевт хязгааргүй удаа төрийн дээд албан тушаалд сонгогдох эрх олгосон байна.